Юнион баттон Компани
Юнион баттон ХХК нь 1969 онд байгуулагдаж Тайланд улсын анхны товч үйлдвэрлэгч компани болсон байна. Өнөөдөр бид 3 салбарт (Тайландад 2, БНХАУ-д 1салбартай) бүх төрлийн товч үйлдвэрлэж байна. Бид хамгийн сүүлийн үеийн шинэ техник, тоног төхөөрөмжийг ашиглахаас гадна судалгаа, хөгжил дэвшилд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байнга өөрсдийн боломж чадавхийг нэмэгдүүлж хамгийн сайн чанарын товч үйлдвэрлэсээр ирсэн. Түүнчлэн, бид товчны шинэлэг загварт ихээхэн ач холбогдол өгч, дизайны баг ажиллуулдаг.
Юнион баттон Компанийн цогцлол нь эв нэгдэл, ажил хэрэгч байдал, өндөр хариуцлага, бүтээлч чанар, өндөр зэрэглэлийн үнэт зүйлсийг зорилгоо болгож, эдгээр нь манай байгууллагын соёлын цөм нь юм. Бид хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээг ханган ажиллахыг зорьж, өргөн сонголт бүхий хамгийн сайн чанарын товчнуудыг тохиромжтой үнээр түргэн шуурхай үйлчилж нийлүүлдэг билээ.
Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёул хожих нөхцөл байдлыг бүрдүүлэх, хэрэглэгчдэд хүрсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх нь манай компанийн нэгдсэн менежментийн зорилт болно. Таиван улсад компанийн оффисыг байгуулснаар харилцагчтай улам ойртож, брэндийн нэрийг түгээх томоохон эх үүсвэр болсон юм.
Аливаа компани хэрэглэгч бүрийн итгэлийг олж, тэдний тус бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн бараа үйлчилгээгээр хангадаг. Манай компанийн хувьд мөн адил хэрэглэгчид брэндийн соёлыг түгээж, бүрэн үйлчилгээгээр дагалдуулж, хэрэглэгч бүрт тохирсон шийдэлд хүрдэг.
Юнион баттон ХХК нь хэрэглэгчдээ хүндэлж, хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнээ тэдэнд зориулдаг. Үүний зэрэгцээ хэрэглэгчид чимэг болсон брэндийн соёлыг түгээж, дэлхийн аль ч өнцөгт сайн чанарын хөрөнгө оруулалтын үр шимийг мэдрүүлэхийг зорьж ажиллаж байна.
Хэрэглэгчид тулгарсан бэрхшээл бол бидний бэрхшээл,
хэрэглэгчийн амжилт бол бидний амжилт.



