- Үйлдвэрээс ирж байгаа хэрэглээний заавартай хэрэглэхэсээ өмнө сайтар танилцах
- Машиныг тухайн зориулалтаар нь хүчин чадалд нь тохируулан зөв ашиглах нь чухал
- Аюулгүйн ажиллагааны дүрмийг баримтлах, тухайн машин дээр ажиллах чадвар бүхий мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах шаардлагатай
- Үйлдвэрийн зориулалтын машины хэрэглээний явцад алдагдсан тохиргоог өөрсдөө зөв хийх мэдлэг чадвартай байх нь тусгай зориулалтын машин дээр ажиллах наад захын шаардлага болохыг анхаарна уу
- Тухайн машиндаа тохирох зүү, сэлбэг хэрэгсэл, тос, утсыг хэрэглэж сурах нь Таны оёдлын машины урт удаан хугацааны эдэлгээ болон хэвийн ажиллагааг найдвартай хангах болно гэдгийг санаарай
- Үйлдвэрийн оёдлын машинууд нь автомат болон энгийн тослолтын системтэй ба тосоо хяналтын зурааснаас хэтрүүлэлгүй хийнэ .
- Электрон болон програмтай машинууд нь автоматаар дээд доод утсаа хайчаар таслах систем , зүүгээ өргөх буулгах функц , эцсийн буюу дундын зогсолт ,автомат бөхөлгөө гэх мэт давуу үйлдлүүдтэй байдаг.
- Машиндаа тохирох нэмэлт ул, нэмэлт аппаратуудыг захиалан авах боломжтой.
- Үйлдвэрээс болон угсрах явцад тохиргоо хийж хүлээлгэн өгснөөс хойшхи тохиргоог хэрэглэгч бүрэн хариуцна. Тохиргоог өөрчлөх тохируулах чадварыг мэргэжлийн ажилчин эзэмшсэн байх үүрэгтэй.
- Машины эд анги болон моторын эрэг боолтыг дур мэдэн задлахгүй байх
- Шаардлагатай үед утсаар болон биечлэн ирж зөвлөгөө авч болно