- Үйлдвэрээс нь ирж байгаа хэрэглээний заавартай хэрэглэхээсээ өмнө сайтар танилцана уу!
- Үйлдвэрээс хийсэн тохиргоог алдагдуулахгүй байх, машины эд анги эрэг боолтыг дур мэдэн задлахгүй байх нь таны машины баталгаат хугацаанд тавигдах гол шаардлага юм.
- Электрон болон программт оёдлын машинд утасны бүрэн зөв сүвэлгээ болон оёж буй үйлдлийн горим зөрчигдвөл товчлуур дохио өгч оёдлын үйлдэл гарахгүй болохыг анхаарна уу !
- Механик ажиллагаатай оёдлын машиныг шаардлагатай үед тослож цэвэрлэгээ үйлчилгээ хийж байх хэрэгтэй.
- Электрон, программт үйлдэлтэй оёдлын машинд тослолтын систем байхгүй бөгөөд схемийн ойр орчинд шингэн зүйл хүргэхийг хатуу хориглоно. Зөвхөн доод анги буюу дамрын хэсэгт шаардлагатай үед зориулалтын тос дусааж болно.
- Оёдлын машинаа доргих буюу унахаар байрлалд тавихгүй байхыг анхаарах хэрэгтэй.
- Технологийн болон ажиллуулах зарчмын зөвлөгөөг байнгын үнэ төлбөргүй авч болно .
- Оёдлын машины ул солих нь хамгийн хялбар технологтой бөгөөд аливаа үндсэн боолтыг авахгүй байх зарчимтай.
- Өөрийнхөө машинд тохирох нэмэлт ул, тэлүүр зэрэг нэмэлт төхөөрөмжийг захиалан авах боломжтой.
- SINGER –ийн зүү , тос, утсыг хэрэглэж сурах нь таны машины урт хугацааны эдэлгээ болон хэвийн ажиллагааг найдвартай хангах болно гэдгийг үргэлж санаарай.