Загварын болон хатгамлын үйлдэл бүхий компьютерийн программын сургалт
Загварын программ
Загвар зохион бүтээгчид нь өөрийн гаргасан загварыг тусгай програм ашиглан хэрхэн төгс болгоход чиглэгдсэн сургалт бөгөөд энэ нь цаг, материал хэмнэсэн маш өндөр үр дүнтэй програм юм.
Хатгамлын программ
Энэ нь компьютерийн өгөгдлийг тусгай програм ашиглан хэрхэн Хатгамлын үйлдэл болгон гүйцэтгэхэд чиглэгдсэн сургалт бөгөөд сүүлийн үед оёмол бүтээгдхүүний зах зээлд хатгамлын төрөл нэлээн давамгайлах байр суурь эзэлж эрэлт хэрэгцээтэй байгаа техологи билээ.
Гарын доорхи материалаар гар урлалын бүтээгдхүүн хийх сургалт
Сургуулийн сурагчид, гэр ахуйн багш, гэрийн эзэгтэй нар болон бүх насны хүмүүст хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий оёдлын машин дээр ажиллах, гарын дор материалыг ашиглан юмхнаар юм хийх, гар урлалын зүйлүүдийг хялбар хийх аргыг зааж сургана. Сургалтыг цаг үеийн байдалтай холбоотойгоор явуулж суралцагсдын бүтээлээр үзэсгэлэн гаргах, худалдаа зохион байгуулах зэргээр урамшуулан дэмжих бөгөөд цаашид суралцагсад харилцан туршлага солилцох, өөрсдийн амьдрал ахуйд нэмэр болгох, орлогоо нэмэгдүүлэх бололцоог олгоно.



