Загварын болон хатгамлын үйлдэл бүхий компьютерийн программын сургалт

Загварын программ

Загвар зохион бүтээгчид нь өөрийн гаргасан загварыг тусгай програм ашиглан хэрхэн төгс болгоход чиглэгдсэн сургалт бөгөөд энэ нь цаг, материал хэмнэсэн маш өндөр үр дүнтэй програм юм.

Компьютертэй холбогдон ажиллах зарчим бүхий оёдлын машин дээр хэрхэн ажиллах тухай сургалт

Сүүлийн үеийн өндөр технологи бүхий зарим машинууд нь компьюрээс өгөгдсөн өгөгдлөөр үйлдэл хийх зарчим дээр түлгуурлан ажилладаг. Иймд өгөгдлийг хэрхэн зөв хийх талаар мэдэх, төгс шийдэлд хүрэхийн тулд зурган өгөгдлийг хэрхэн оёдлын үйлдэл болгон хувиргахад программыг бүрэн эзэмших хэрэгтэй юм. Үүнд чиглэгдсэн сургалтыг хэсэглэн болон бүрэн хэмжээгээр 2-5 хоногт явуулдаг.

Оёдлын машины засварчны сургалт

Мэргэжлийн засварчдын сургалт нь хамгийн сүүлийн үеийн технологи бүхий энгийн болон тусгай зориулалтын оёдлын машиныг хэрхэн засах, мэргэжлийн ур чадварыг хэрхэн дээшлүүлэх, цаг үетэйгээ хэрхэн зохицон ажиллахад чиглэгдсэн байна. Энэ нь 2-5 хоногийн хугацаатай байх бөгөөд зарим тохиолдолд гадаадын мэргэжилтнүүд уг сургалтыг явуулж Сертификат олгогдоно.


Get the Flash Player to see this player.