Лизингийн үйлчилгээнд хэрхэн хамрагдах вэ?
Шинэд ХХК нь Хас болон ХААН банкуудтай лизингээр бараа борлуулах гэрээтэй бөгөөд Хэрэглэгч та бүхэндээ дараах журмын дагуу лизингэд хамрагдахыг зөвлөж байна.
- SINGER дэлгүүр дээр өөрийн биеэр ирж машинаа сонгох
- Лизингийн үйлчилгээ авах банкаа сонгох
- Сонгосон машиндаа нэхэмжлэх бичүүлж авах
- Сонгосон банкиндаа очиж шаардлагатай материалаа бүрдүүлж өгөх
- Банкнаас өгсөн лизинг олгох тухай мэдэгдлээ авчирч бараагаа авах
- Шинэд ХХК-с өгсөн Нэхэмжлэл-ийг лизинг авч буй банкиндаа яаралтай өгөх
Та лизингийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.xacbank.mn, www.khanbank.mn зэрэг хаягаас авна уу.
Ахуйн хэрэглээний машиныг хэрэглэх
- Үйлдвэрээс нь ирж байгаа хэрэглээний заавартай хэрэглэхээсээ өмнө сайтар танилцана уу!
- Үйлдвэрээс хийсэн тохиргоог алдагдуулахгүй байх, машины эд анги эрэг боолтыг дур мэдэн задлахгүй байх нь таны машины баталгаат хугацаанд тавигдах гол шаардлага юм.
- Электрон болон программт оёдлын машинд утасны бүрэн зөв сүвэлгээ болон оёж буй үйлдлийн горим зөрчигдвөл товчлуур дохио өгч оёдлын үйлдэл гарахгүй болохыг анхаарна уу !
- Механик ажиллагаатай оёдлын машиныг шаардлагатай үед тослож цэвэрлэгээ үйлчилгээ хийж байх хэрэгтэй.
- Электрон, программт үйлдэлтэй оёдлын машинд тослолтын систем байхгүй бөгөөд схемийн ойр орчинд шингэн зүйл хүргэхийг хатуу хориглоно. Зөвхөн доод анги буюу дамрын хэсэгт шаардлагатай үед зориулалтын тос дусааж болно.
- Оёдлын машинаа доргих буюу унахаар байрлалд тавихгүй байхыг анхаарах хэрэгтэй.
- Технологийн болон ажиллуулах зарчмын зөвлөгөөг байнгын үнэ төлбөргүй авч болно .
- Оёдлын машины ул солих нь хамгийн хялбар технологтой бөгөөд аливаа үндсэн боолтыг авахгүй байх зарчимтай.
- Өөрийнхөө машинд тохирох нэмэлт ул, тэлүүр зэрэг нэмэлт төхөөрөмжийг захиалан авах боломжтой.
- SINGER –ийн зүү , тос, утсыг хэрэглэж сурах нь таны машины урт хугацааны эдэлгээ болон хэвийн ажиллагааг найдвартай хангах болно гэдгийг үргэлж санаарай.
Үйлдвэрийн зориулалттай машиныг хэрэглэх
- Үйлдвэрээс ирж байгаа хэрэглээний заавартай хэрэглэхэсээ өмнө сайтар танилцах
- Машиныг тухайн зориулалтаар нь хүчин чадалд нь тохируулан зөв ашиглах нь чухал
- Аюулгүйн ажиллагааны дүрмийг баримтлах, тухайн машин дээр ажиллах чадвар бүхий мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах шаардлагатай
- Үйлдвэрийн зориулалтын машины хэрэглээний явцад алдагдсан тохиргоог өөрсдөө зөв хийх мэдлэг чадвартай байх нь тусгай зориулалтын машин дээр ажиллах наад захын шаардлага болохыг анхаарна уу
- Тухайн машиндаа тохирох зүү, сэлбэг хэрэгсэл, тос, утсыг хэрэглэж сурах нь Таны оёдлын машины урт удаан хугацааны эдэлгээ болон хэвийн ажиллагааг найдвартай хангах болно гэдгийг санаарай
- Үйлдвэрийн оёдлын машинууд нь автомат болон энгийн тослолтын системтэй ба тосоо хяналтын зурааснаас хэтрүүлэлгүй хийнэ .
- Электрон болон програмтай машинууд нь автоматаар дээд доод утсаа хайчаар таслах систем , зүүгээ өргөх буулгах функц , эцсийн буюу дундын зогсолт ,автомат бөхөлгөө гэх мэт давуу үйлдлүүдтэй байдаг.
- Машиндаа тохирох нэмэлт ул, нэмэлт аппаратуудыг захиалан авах боломжтой.
- Үйлдвэрээс болон угсрах явцад тохиргоо хийж хүлээлгэн өгснөөс хойшхи тохиргоог хэрэглэгч бүрэн хариуцна. Тохиргоог өөрчлөх тохируулах чадварыг мэргэжлийн ажилчин эзэмшсэн байх үүрэгтэй.
- Машины эд анги болон моторын эрэг боолтыг дур мэдэн задлахгүй байх
- Шаардлагатай үед утсаар болон биечлэн ирж зөвлөгөө авч болно



