PRYM Компаний талаарх ерөнхий мэдээлэл
The Prym Consumer груп нь William Prym GmbH & Co компанийн 3-н хэсгийнх нь нэг юм. 3-н хэсэгт нь:
PRYM CONSUMER ГРУП
The Prym Consumer груп нь оёх, зүйх-хавах, дан ба хос зүүгээр нэхэх болон зүү ашигладаг бусад төрлийн оёдол хийхэд шаардлагатай хэрэгслүүдийг олон улсын хэмжээнд нийлүүлдэг, тэргүүлэгч компани юм. Prym нь дэлхийн найман оронд байрласан борлуулалт, маркетинг, түгээлт болон үйлдвэрийн газар бүхий олон улсын хэмжээний сүлжээтэй.
PRYM FASHION
Prym Fashion нь хувцас үйлдвэрлэлийн салбарын хувцасны товчлох, товчны нүх гаргах, цахилгаан, түгжээг зэргийн шийдлийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагааг эрхэлдэг.
PRYM INNOVAN
Prym Innovan нь автомашины үйлдвэрлэлийн зарим бүрдэл хэсгүүдийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагааг эрхэлдэг.
Албан ёсоор 1530 онд Prym-ийн гэр бүлийнхэн Германд байгуулж, гэр бүлийнх нь хамгийн ахмад хүн болох William Prym GmbH компаниа эзэмшижбайв.
16 дугаар зуунд гууль, зэс Европт “Шинэ эдийн засаг”-ийн нэг салшгүй хэсэг нь болж байв. Goldsmith, Wilhelm Prym гууль, зэсийг ашигладаг үйлдвэрлэлийн бизнесээ 1530 онд Германий Ааченд эхлүүлжээ. Энэ нь метал ашиглан үйлдвэрлэл эрхлэх гэр бүлийн биснесийн урт түүхийг бий болгожээ. 1642 онд Prym-ийн гэр бүл Ааченээс Столверг рүү нүүжээ. Тэнд өнөөг хүртэл компаний төв байр байрласаар байна. Хүн бүр л манай компани шиг ийм амжилттай, урт түүхэн замналыг туулахыг мөрөөддөг бизээ.
1903 онд Hans Prym кноп хадагчийг зохион бүтээсэн нь оёдлын тэмдэгүүд болон хувцасны товч, кноп тогтоогчийн үйлдвэрлэлд Prym-ийг хүчтэй нөлөөтэй болгосон. Энэхүү шинээр бүтээсэн хадагчийг одоо ч дэлхийн нийтээрээ ашиглаж байна.
Бүтэн зууны туршид бидний нэр хүнд, чанар болон бидний зохион бүтээсэн шинэ ололт бүгд нийлээд “Хэрэглэгчдийнхээ хэрэгцээг бүрэн дүүрэн хангах” гэсэн бидний эрхэм зорилгоо биелүүлэх боломцоог бүрдүүлсэн.
Өнөөдөр Prym Consumer груп нь оёдлын үйлдвэрлэлд ашиглагддаг хэрэгсэл, гоёл чимэглэлийн өргөн сонголтыг хэрэглэгчид санал болгож байна. Эдгээр бүтээгдэхүүний сонголт нь: оёх болон зүйх-хавах хэрэгсэл, оёдол хатгамлын зүү, сүлбээр болон хатгуур зүү, товч, кноп, кноп хадагч, захалдаг нэхмэлийн зүү болон төрөл бүрийн зүсэгч хэрэгслүүд багтаж байна



