PFAFF® ОЁДЛЫН МАШИНЫ БРЭНД БАЙГУУЛАГДСАНЫХАА 145 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Яг 145 жилийн өмнө зохион бүтээгч Жорж Мишээл Пфафф анхны оёдлын машинаа бүтээж, Ж.М.Пфафф оёдлын машины үйлдвэрээ Германы Кайсэрслаутерн хотод байгуулжээ. Өнөөдөр PFAFF® оёдлын машины брэнд нь оёдолчдын авахыг хүсдэг оёдлын машины шилдэг брэнд болж чадсан билээ.
Авьяаслаг, мастер, гар урлалч Жорж Мишээл Пфафф оёдлын машин болон өөрийн гэсэн брэндийг хөгжүүлсэн нь өнгөрсөн хугацаанд оёдлын салбарыг тэргүүлсээр байна хэмээн PFAFF® брэндийн эх компани болох SVPWorldwide компаний гүйцэтгэх захирал Дон Флетчэр онцолж байна. Тэрээр Герман дизайн, инженерийн мандлайлагч болдгийнхоо хувьд PFAFF® брэндийн 145 жилийн оёх урлагийн өв нь өндөр чанартай оёдлын болон хатгамлын машинуудыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, зохион бүтээх нөхцлийг бий болгосон. Анхны PFAFF® брэндийн оёдлын машинаас өнөөдөр дэлхийд хамгийн боловсронгуй хөгжсөн оёдлын болон хатгамлын машин болох PFAFFCREATIVE VISIONТМмашинуудыг бид бүтээсэн бөгөөд өнгөрсөн үеийн туршлага дээрээ үндэслэн 21-р зуунд ч оёдлын салбараа тэргүүлэхээр урагшаа алхах болно гэжээ. 1885 онд Жорж Мишээл Пфафф оёдлын машины дэлгүүрээ Лондонд нээж, PFAFF үйлдвэрээ өргөтгөн, шинэчилсэн билээ.  Түүний хоёр дахь хүү Жорж Пфафф аавыгаа нас барсны дараагаар 1893 онд компанийхаа удирдлагыг гартаа авч, өргөтгөсөн нь одоогийн томоохон амжилтуудыг авчирсан.
1898 оноос хойш манай компани машиниа төрөлжүүлэн айл өрх, загвар зохион бүтээгч болон үйлдвэрлэлийн зориулалттай цахилгаан машинуудыг үйлдвэрлэж эхэлсэн. Анхны тусгай оёдлын болон үйлдвэрлэлийн зориулалттай машинуудыг 1907-1908 онд үйлдвэрлэн, худалдсан. 1910 онд Жорж Пфафф 1 сая дахь PFAFF® оёдлын машинаа Германы Спэеэр хотын түүхийн музэйд дурсгаж байв.
50 дахь жилдээ PFAFF® брэнд Европын 34 орон, Африкийн 22 орон, Азын 7 орон болон Австрали улсад нийтдээ 64 оронд экспортолдог болсон байв. Дараагийн 25 жилд PFAFF® брэнд Америк тивд хөл тавьж тэлсэн байна. 1935 онд 3 сая дахь PFAFF® оёдлын машин үйлдвэрлэгджээ. 1951 онд анхны зөөврийн ахуйн хэрэглээний оёдлын машин зах зээлд танилцуулагдсан.
1979 онд PFAFF® брэнд анхны програмчлагдсан, автомат оёдлын машиныг бүтээсэн. Эдгээр машин нь шинэ оёдол болон улны олон төрлийн сонголтой болсон. Өндөр чанартай машин үйлдвэрлэдэг  PFAFF® брэндийн техникийн нарийн хийц болон нарийн тодорхойлох чадварын жишээнд 9 мм-ийн урттай оёдол болон  IDTТМ систем ордог. Эдгээр нь PFAFF® брэндээс гаргасан ололтуудын цөөн жишээ бөгөөд гарснаасаа хойш оёдлын салбарын суурь болоод байна. Оёх урлагийн төгс бүтээгдэхүүн болохынхоо хувьд PFAFF® брэндийн машинууд бүх төрлийн оёдлыг өндөр чанартай гүйцэтгэдгээрээ оёдолчдыг шинийг бүтээгч болгодог. PFAFF® брэндийн оёдлын болон хатгамалын машинуудын техникийн нарийн хийц болон нарийн тодорхойлох чадвар нь оёдолчдод төгч урлалыг хийх сэтгэгдлийг төрүүлдэг.
Сүүлийн жилүүдэд компаний өмчлөгчид ихээхэн өөрчлөгдөөд байна.
2006 онд Кохлберг фирм болон SINGER® брэндийг  өмчлөгч компани хамтран HUSQVARNA VIKING® болон PFAFF® брэндүүдийг өмчлөгч Шведийн  VSM групп AB-ийг авснаар оёдлын машины үйлдвэрлэлт болон борлуулалтаар тэргүүлэх дэлхийд хамгийн том SVP Worldwide компанийг байгуулсан билээ.
PFAFF® брэнд байгуулагдсныхаа 145 жилийн ойгоо дэлхий даяар үнэнч хэрэглэгчидтэй хамт тэмдэглэх болно гэж SVPWorldwide компаний маркетинг & худалдаа хариуцсан дэд захирал Брад Хансакер хэлжээ. PFAFF-ийн авьяаслаг багийн олон жилийн уйгагуй оролдлогын үр дүнд шинэ технологийг нэвтрүүлж, үндсэн оёдлын туршлага эзэмжүүлэх болон оёдол, хатгамалын бүх асуудлаар бүтээлч, нарийн нягт чадварыг бий болгоход анхаарал хандуулсаар байна.

SVP Worldwide компаний талаар
SVP Worldwide компани нь Хамилтон, Бермүда-д төв нь байрладаг, улс дамнасан компани бөгөөд өөрийн охин компаниудаараа дамжуулан 190 гаруй оронд SINGER® брэндийн үйлдвэрийн болон ахуйн оёдлын машин, HUSQVARNA VIKING® болон PFAFF® брэндийн ахуйн хэрэглээний оёдлын машин, тэдгээрийн сэлбэг дагалдах хэрэгслүүдийг зохион бүтээх, үйлдвэрлэх болон борлуулах  үйл ажиллагааг эрхэлдэг.
Компани болон брэндүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах веб хуудаснуудаас авна уу: www.svpworldwide.com, www.singer.com, www.husqvarnaviking.com болон www.sewingideas.com .


Get the Flash Player to see this player.