PFAFF® ОЁДЛЫН МАШИНЫ БРЭНД БАЙГУУЛАГДСАНЫХАА 145 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Яг 145 жилийн өмнө зохион бүтээгч Жорж Мишээл Пфафф анхны оёдлын машинаа бүтээж, Ж.М.Пфафф оёдлын машины үйлдвэрээ Германы Кайсэрслаутерн хотод байгуулжээ. Өнөөдөр PFAFF® оёдлын машины брэнд нь оёдолчдын авахыг хүсдэг оёдлын машины шилдэг брэнд болж чадсан билээ.
Авьяаслаг, мастер, гар урлалч Жорж Мишээл Пфафф оёдлын машин болон өөрийн гэсэн брэндийг хөгжүүлсэн нь өнгөрсөн хугацаанд оёдлын салбарыг тэргүүлсээр байна хэмээн PFAFF® брэндийн эх компани болох SVPWorldwide компаний гүйцэтгэх захирал Дон Флетчэр онцолж байна. Тэрээр Герман дизайн, инженерийн мандлайлагч болдгийнхоо хувьд PFAFF® брэндийн 145 жилийн оёх урлагийн өв нь өндөр чанартай оёдлын болон хатгамлын машинуудыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, зохион бүтээх нөхцлийг бий болгосон. Анхны PFAFF® брэндийн оёдлын машинаас өнөөдөр дэлхийд хамгийн боловсронгуй хөгжсөн оёдлын болон хатгамлын машин болох PFAFFCREATIVE VISIONТМмашинуудыг бид бүтээсэн бөгөөд өнгөрсөн үеийн туршлага дээрээ үндэслэн 21-р зуунд ч оёдлын салбараа тэргүүлэхээр урагшаа алхах болно гэжээ.


Get the Flash Player to see this player.