Америкийн алдарт брэнд SINGER-ийн түүх

Та бүхэндээ SINGER-ийн 150 гаруй жилийн түүхийн үйл явдлыг жагсаалтаар танилцуулж байна.

1851 онд Исаак Меритт Зингер энгийн хэрэглээний оёдлын машин бүтээлээ. Энэ бүтээлийг Британийн технологийн түүхч, доктор Лий Жозэф “Хүмүүний амьдралыг өөрчилсөн Аугаа Дөрвөн Шинэчлэл”-ийн нэг хэмээн нэрлэжээ.

1853 онд Зингерийн анхны оёдолын машинууд Нью-Йорк хотод үйлдвэрлэгдэж эхэллээ. Хоёр жилийн дараа гэхэд Зингерийн оёдлын машин нь Парижд зохион байгуулагдсан Дэлхийн Үзэсгэлэн Худалдааны тэргүүн байрын шагнал авлаа. Тэр жилдээ Эдвард Кларк лизингээр оёдолын машин худалдан авах санаа сэдсэн бөгөөд энэ нь хэсэгчлэн төлбөрөө хийх эсвэл дарамт багатай төлбөрийн схем зэргийн нэг хэлбэр байсан юм. Дараагийн 10 жилийн туршид Зингер нийт 22 патент эзэмших болж, борлуулалт нь жилийн 20 мянгад хүрлээ.


Get the Flash Player to see this player.