Prym Улаанбаатар

Улаанбаатар хот Төмөр зөмын 26-р байран дахь манай дэлгүүрээр зочилно уу. Энд оёх, зүйх, дан ба хос зүүгээр нэхэх болон зүү ашигладаг бусад төрлийн оёдол хийхэд шаардлагатай хэрэгслүүдийн иж бүрэн сонголтыг танд санал болгоно. Түүнчлэн хөнжлийн болон зүймэл эдлэлийн материал, нэхмэлийн утас болон оёдол, хатгамлын утасны өргөн сонголтыг танд санал болгоно. Мөн гар урлалын болон зүймэл эдлэл оёх сургалтууд явуулна.Шинэд ХХК нь 2011 оноос эхлэн Германы сайн чанарын дээрхи төрлийн бараа хэрэгслүүдийг Монголд импортлон, худалдаалж байна. Бид бүтээгдэхүүнээ өөрчлөгдөн, шинэчлэгдэж буй ийм зах зээлд нийлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

PRYM Компаний талаарх ерөнхий мэдээлэл

The Prym Consumer груп нь William Prym GmbH & Co компанийн 3-н хэсгийнх нь нэг юм. 3-н хэсэгт нь:

PRYM CONSUMER ГРУП
The Prym Consumer груп нь оёх, зүйх-хавах, дан ба хос зүүгээр нэхэх болон зүү ашигладаг бусад төрлийн оёдол хийхэд шаардлагатай хэрэгслүүдийг олон улсын хэмжээнд нийлүүлдэг, тэргүүлэгч компани юм. Prym нь дэлхийн найман оронд байрласан борлуулалт, маркетинг, түгээлт болон үйлдвэрийн газар бүхий олон улсын хэмжээний сүлжээтэй.

PRYM FASHION
Prym Fashion нь хувцас үйлдвэрлэлийн салбарын хувцасны товчлох, товчны нүх гаргах, цахилгаан, түгжээг зэргийн шийдлийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагааг эрхэлдэг.

PRYM INNOVAN
Prym Innovan нь автомашины үйлдвэрлэлийн зарим бүрдэл хэсгүүдийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагааг эрхэлдэг.

Олон улсын сүлжээ

ОЛОН УЛСЫН СҮЛЖЭЭ

Prym Consumer груп дэлхийн олон улс оронд 1500 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай бизнесийн гол зарчим нь хэрэглэгчдийнхээ эрэлт, хэрэгцээг судлан, зах зээлдээ ойрхон байх явдал юм. Бид зорилгоо Prym-ийн бусад охин кампаниудтайгаа хамтран хэрэгжүүлнэ.


Get the Flash Player to see this player.