Үйлдвэрийн зориулалттай машиныг хэрэглэх Хэвлэ Имэйл
  • Үйлдвэрээс ирж байгаа хэрэглээний заавартай  хэрэглэхэсээ өмнө сайтар танилцах
  • Машиныг тухайн зориулалтаар нь хүчин чадалд нь тохируулан зөв ашиглах нь чухал
  • Аюулгүйн ажиллагааны дүрмийг баримтлах, тухайн машин дээр ажиллах чадвар бүхий хүмүүсийг ажиллуулах шаардлагатай
  • Үйлдвэрээс болон угсрах явцад хийсэн тохиргоог алдагдуулахгүй байх, машины эд анги эрэг боолтыг дур мэдэн задлахгүй байх
  • Үйлдвэрийн зориулалтын машины хэрэглээний явцад алдагдсан тохиргоог өөрсдөө зөв хийх мэдлэг чадвартай байх нь тусгай зориулалтын машин дээр ажиллах наад захын шаардлага болохыг анхаарна уу
  • Тухайн машиндаа тохирох зүү, сэлбэг хэрэгсэл, тос, утсыг хэрэглэж сурах нь Таны оёдлын машины урт удаан хугацааны эдэлгээ болон хэвийн ажиллагааг найдвартай хангах болно гэдгийг санаарай
  • Үйлдвэрийн оёдлын машинууд нь автомат болон энгийн тослолтын системтэй ба тосоо хяналтын зурааснаас хэтрүүлэлгүй хийнэ .
  • Электрон болон програмтай машинууд нь автоматаар дээд доод утсаа хайчаар таслах систем , зүүгээ өргөх буулгах функц , эцсийн буюу дундын зогсолт ,автомат бөхөлгөө гэх мэт давуу үйлдлүүдтэй байдаг.
  •  Машиндаа тохирох нэмэлт ул, нэмэлт аппаратуудыг захиалан авах боломжтой.
  • Шаардлагатай үед утсаар болон биечлэн ирж зөвлөгөө авч болно
 
дараах >