Үйл явдал / Мэдээ
Үйл явдал, мэдээ мэдээлэл | Үйл явдал, мэдээ мэдээлэл |
|
|
|
2003 онд Шинэд ХХК байгуулагдсан.
2006 онд дэлхийд чанар, технологиор тэргүүлэгч Америкийн алдарт брэнд "Singer" оёдлын машиныг борлуулах Монгол дахь албан ёсны онцгой эрхт борлуулагч болов. 2006 оны 10 сард Монголд Singer-ийн анхны худалдан авагч оёдлын машинаа хүлээн авлаа. 2006 –оны 11-р сарын 5-нд Singer-н Монгол дахь гэрээт борлуулагчийн үйл ажилгааны албан ёсны нээлтийг Монгол Костюмс Компанийн байранд зохион байгуулав. Уг арга хэмжээнд Singer-ийн Азийн бүсийн Худалдаа Маркетинг хариуцсан захирал ноён Daniel Wan, Singer-ийн Singer-Шанхайн Оёдлын машины Маркетингийн Менежер ноён Aaron Xia, Singer-Малайзын Оёдлын Сургалтын Менежер хатагтай Doreen Ng нар хүндэт зочноор, Монголын оёдлын үйлдвэрлэл эрхлэгчид болон Шинэд Компанийн Харилцагч байгууллагын төлөөлөгчид уригдан оролцов. Нээлтийн ажиллагааны үеэр Монголын Ардын Урлагийн тоглолт, Монгол Костюмс Компанийн Монгол Хувцасны загварын үзүүлбэр болж гар урлалын үзэсгэлэн гарган уралдаан зарлаж шалгарсан бүтээлүүдийг байр эзлүүлэн дараах шагналыг олгов 2006-12 сард Шинэ жилийн баярыг тохиолдуулан бэлэгтэй урамшуулалт худалдаа явуулсан. 2007-2 сарын 10-нд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тэдний эрх ашгийг илэрхийлж байдаг Салхич Шувуу ТББ-р дамжуулан 2 оёдлын машин хандивлав. 2007-2 сарын 12-нд Монголын Зүймэл Эдлэлийн гар урлалыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор Монголын Кюлт Почворк Сургалтын Төвд 2 оёдлын машин хандивлаж цаашид байнга хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. 2007-4 сард Шинэд Компанийн ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, Singer-ийн Оёдлын Машины Шанхай дахь Үйлдвэртэй танилцах зорилгоор 2 ажилтанг Шанхайд сургалтанд хамруулав. 2007-4 сарын 18-20-ыг дуустал Налайх дүүрэгт Хас банктай хамтран Лизингийн худалдаа зохион байгуулав. 2007-5 сард МҮХАҮТ-с зохион байгуулсан “Улаанбаатар түншлэл” үзэсгэлэн худалдаанд оролцов. 2007 оны 8-р сарын 3-7 дуустал Дархан хотын хөдөлмөрчдийн хүсэлтээр Монгол Шуудан Банктай хамтран Лизингийн худалдаа зохион байгуулав. 2007 оны 8-р сарын 22-27 өдрүүдэд Улсын Нийгмийн Халамж Үйлчилгээний Газартай хамтран хот, дүүрэг, хөдөө орон нутгийн иргэдийг хамруулан оёдлын машины засварчин бэлтгэх анхан шатны сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж нийт 22 хүнийг хамруулсан билээ. 2007-10-р сарын 11-14-ны өдрүүдэд "МАШБҮХ"-ны зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд ивээн тэтгэгчээр оролцож Шилдэг бүтээгдхүүнээр 1-р байранд шалгарсан "Уушийн Агуй" ХХК-д Singer-ийн 20U73 моделийн зиг заг оёдлын машиныг шагналд олгов. 2007 оны 10-р сарын 15 Хувийн хэвшлийг дэмжих, сургуулиудын сургалтын техник технологийг сайжруулахад нэмэр болгох, хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс Урлах Эрдэм Дээд Сургуульд PFAFF брэндийн эсгий болон жинсэн материал дээр чимэглэл гаргах шивэгч машиныг хандивлав. 2007 оны 11-р сарын 5-12 –ныг дуустал Singer-н 1 жилийн ойг тохиолдуулан хөнгөлөлттэй, бэлэгтэй худалдаа явуулсан. 2008 оны 1-р сарын 20-нд Шинэд ХХК сүлд дуутай боллоо. Дууны үгийг Д.Бадамханд, аяыг хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал зохиож, СТА дуучин Цовоо дуулж нийтийн хүртээл болгов. 2008 оны 4-р сарын 2 – 8 –ны өдрүүдэд Филипин улсын нийслэл Манила хотод болсон 2 жил тутамд зохиогддог Singer-ийн Азийн чуулга уулзалтанд оролцсон бөгөөд энэ үеэр Singer-ийн хамгийн сүүлийн, утас сүвлэх хялбарчилсан цоо шинэ технологи бүхий Curvy 8673, Curvy 8770 загварын ахуйн зориулалтын оёдлын машиныг танилцуулах үйл ажиллагаа болсон юм. 2008 оны 5-р сарын 17-19-ний өдрүүдэд Singer, Pfaff зэрэг брэндийн үйлдвэрийн болон ахуйн бүх төрлийн оёдлын машины бие даасан “Оёдлын Техник Технологи 2008” Үзэсгэлэн худалдааг МҮТ-ийн паркад амжилттай зохион байгуулсан. 2008 оны 5-р сарын 20-21-ний өдрүүдэд Хатгамлын машин дээр зохицон ажиллах 4D программын сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж үүнд 16 хүн хамрагдсан. 2008 оны 6-р сарын 01-ний өдөр “Шинэд” ХХК өөрийн байранд шилжин байрлав. 2008 оны 7-р сарын 23-27-ны өдрүүдэд Эрдэнэт хотод үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. 2008-08/22-08/29-ний өдрүүдэд МҮХАҮТ-с Улаанбаатар хотод зохион байгуулсан Брэнд бизнес экспо 2008 үзэсгэлэн худалдаанд оролцов. 2008-08-27 охин "ОЖО" компанийг байгуулав 2008-09/5-9/8-ний өдрүүдэд МҮХАҮТ-с зохион байгуулсан “Дархан түншлэл” үзэсгэлэн худалдаанд оролцов.
2008-10/10- 10/12-ны өдрүүдэд VSM группээс Pfaff-ийн олон улсын сургалт, худалдааны мэргэжилтэн ноён Bahman Ganjifard, олон улсын техникийн зөвлөх ноён Bernt Stahl нар ирж Pfaff машиныг хэрхэн ашиглах, засвар үйлчилгээ хийх сэдвээр сургалт зохион байгуулж, худалдан авагч нар болон “Урлах эрдэм”, “Үйлдвэр Урлалын сургууль”-ийн багш оюутнууд оролцов. 2008-11-07- ны өдөр “Шинэд” ХХК байгуулагдсаны 5, "Singer" Монголд худалдаалагдаж эхэлсний 2 жилийн ойг тохиолдуулан бүх бараандаа 15% хямдрал зарлаж хэрэглэгчиддээ бэлэг барив. 2009-6 сар 1-5 Германы брэнд PRYM-ийн төлөөлөгчид Монголд зочилж Шинэд ХХК үйл ажиллагаатай танилцан, өөрийн барааг Монголд борлуулах төлөөлөгчөөр тус компанийг сонгов.
2009-7 сар 3-4 Шинэд ХХК хөрөнгө оруулалтаар Урлах Эрдэм Дээд Сургууль, Үйлдвэрлэл Урлалын Сургуульдтус бүр 10 орчим сая төгрөгийн Singer оёдлын машинаар тоноглогдсон Сургалтын Кабинет нээж, нээлтийн ажиллагаандSinger-ийн олон Улсын зочин төлөөлөгчид оролцов.
|