|
Шинэд ХХК нь 2003 онд худалдаа, сургалт, оёдлын чиглэлээр байгуулагдсан.
ХУДАЛДАА. 2006 оноос эхлэн шинэ зууны шилдэг технологи, АНУ-ийн төдийгүй дэлхийн шилдэг брэнд болсон “Singer” оёдлын машины Монгол дахь албан ёсны онцгой эрхт борлуулагч болон ажиллаж байна.
СУРГАЛТ. Монголд оёдол хатгамал, гар урлалын чиглэлээр төрөл бүрийн
богино хугацааны сургалтуудыг явуулахын зэрэгцээ оёдлын машины
засварчин бэлтгэх, оёдлын машин хэрхэн ашиглахтай холбогдсон бүх
төрлийн зөвлөгөө өгч сургалт явуулдаг бөгөөд мөн Малайз улсын их дээд сургууль, коллеж болон хэлний курст оюутан бүртгэх сургалтанд явуулж байна.
ОЁДОЛ. Тус компани нь төрөл бүрийн хувцас, бусад бүтээгдхүүнийг тусгай
загвараар цөөн тоогоор үйлдвэрлэх ажлыг хийж эхлээд эхний загвар барааг
гаргаад байна. Үүнийгээ улам хөгжүүлэн цаашид дотоод гадаадын зах зээлд
гаргах асуудлыг судалж байгаа билээ.
Тус компани нь Америкийн “Singer”болон Германы "Pfaff"-ийн ахуйн зориулалтын 20 гаруй төрөл,
үйлдвэрлэлийн болоод тусгай зориулалтын 50 гаруй төрлийн оёдлын
машин, мөн оёдол хатгамлын утас, хайч зүү, бусад олон төрлийн дагалдах барааг Монголын зах зээлд байнга нийлүүлдэг билээ. Борлуулсан бараандаа 6 сарын баталгаа гаргаж цаашдын засвар үйлчилгээ сэлбэг хэрэгслээр
найдвартай хангах үүрэгтэй билээ.
Монголчуудын хувьд Singer, Pfaff нь цоо шинэ биш эртнээс танил брэнд
бөгөөд чанарын хувьд өндөр үнэлэгддэг бусад оёдлын машинаас олон
давуу талтай, дэлхийд оёдлын технологийн хаан гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 150 гаруй жилийн баялаг түүхтэй бөгөөд энэ хугацаанд нэр хүнд нь улам өссөөр байгаа билээ.
Шинэд Компаний хэрэглэгчид нь Монголын томоохон оёдлын үйлдвэрлэл эрхлэгчид, жижиг дунд
үйлдвэрлэгчид, хувиараа оёдол эрхлэгчид, гэрийн эзэгтэй нар
төдийгүй Монголд оршин суугаа гадаадын иргэд, олон улсын байгууллагууд байдаг.
Манай компани Хас, Монгол Шуудан банкуудтай хамтран 100% лизингийн
үйлчилгээгээр SINGER, PFAFF брэндийн сүүлийн үеийн дэвшилт технологи
бүхий оёдлын машинтай болох боломжийг Хэрэглэгчдэд олгож байна.Сүүлийн үед Хэрэглэчдэд оёдлын машин худалдаалахаас гадна тэдэнд энэ чиглэлийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, зарим ТББ хамтран санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажилласнаар Хэрэглэгчдийн зүгээс талархал хүлээж байгаа билээ.
|