Нүүр хуудас
Америкийн алдарт брэнд SINGER-ийн түүх Хэвлэ Имэйл
Та бүхэндээ SINGER-ийн 150 гаруй жилийн түүхийн үйл явдлыг жагсаалтаар танилцуулж байна.

1851 онд
Исаак Меритт Зингер энгийн хэрэглээний оёдлын машин бүтээлээ.  Энэ бүтээлийг Британийн технологийн түүхч, доктор Лий Жозэф “Хүмүүний амьдралыг өөрчилсөн Аугаа Дөрвөн Шинэчлэл”-ийн нэг хэмээн нэрлэжээ. 

1853 онд Зингерийн анхны оёдолын машинууд Нью-Йорк хотод үйлдвэрлэгдэж эхэллээ.  Хоёр жилийн дараа гэхэд Зингерийн оёдлын машин нь Парижд зохион байгуулагдсан Дэлхийн Үзэсгэлэн Худалдааны тэргүүн байрын шагнал авлаа.  Тэр жилдээ Эдвард Кларк лизингээр оёдолын машин худалдан авах санаа сэдсэн бөгөөд энэ нь хэсэгчлэн төлбөрөө хийх эсвэл дарамт багатай төлбөрийн схем зэргийн нэг хэлбэр байсан юм.   Дараагийн 10 жилийн туршид Зингер нийт 22 патент эзэмших болж, борлуулалт нь жилийн 20 мянгад хүрлээ.

1867 онд Зингер нь АНУ-аас гадна Шотландын Глазго хотод үйлдвэрээ нээж, АНУ-ын анхны аж үйлдвэрийн олон улсын компани болсон. 

1880 он гэхэд Зингерын дэлхий даяарх борлуулалт 250 мянга давж,  улаан өнгөтэй “S” барааны тэмдэг анхлан хэрэглэж эхэллээ.  Уг барааны тэмдэг нь хамгийн түгээмэл шошиго болон түгсэн билээ.

1889
Өнөө хүртэл Америкт зорчигсод Исаакын энхэрүүдийг нэг дээр нүд унагаана гэж хэн ч төсөөлөөгүй нь лавтай.  Тийм ээ, зочид Эллиз аралд ойртоход юун түрүүн Эрх чөлөөний хөшөө тэдний нүдэнд тусна.  Энэ хөшөөг, 19 дүгээр зууны Европын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэгдэх Зингерийн эхнэр, жүжигчин, Францын эрлийз, Изабеллагийн дүрийг буулгаж хийсэн юм.

1889 онд Зингер анхны энгийн хэрэглээний цахилгаан оёдолын машин үйлдвэрлэсэн.  19 дүгээр зууны сүүл гэхэд борлуулалтын нийт хэмжээ 1.35 сая болтлоо нэмэгдлээ.  20 дугаар зуунд Зингерын бизнес түргэн өргөжиж ялангуяа, дэлхийн 2 дугаар дайны дараа улам эрчимжсэн байна.  Оёдол, материалын шаардлагыг даган олон төрлийн машин бүтээгдсэн билээ. 

1908 онд Нью-Йоркийн Бройдвэй-149 хаягтай Зингерийн Байшин ашиглалтад  орлоо.  Энэ барилга ашиглалтад орохдоо дэлхийн хамгийн өндөр барилга төдийгүй, анхны тэнгэр баганадсан байшин болсон юм.  Зингер байшин нь 47 давхар,  186.5 метрийн өндөртэй.  Энд 54 жилийн туршид Гүйцэтгэх Удирдлагын төв байрлаж байсан.

1960 оноос Зингер үйл ажиллагаагаа улам бүр хөгжүүлж эхэллээ.  Зингер Аполлогийн Саранд Буух төсөлд болон сансарын олон төслүүдэд оролцож ирсэн юм.  Зингерийн нийт үйлдвэрлэлийн тал нь ийм чиглэлд зориулагдаж байлаа. Зингерийн 37 гаруй мянган дэлгүүртэй болон өргөжсөнөөс гадна агааржуулагч, телевизор, видео аудио аппарат, тоос сорогч, угаалгын машин, хөргөгч, сэнс, бусад гэр ахуйн тавилга, бусад барааны бизнесээ эхлэх болсон. 

1975 онд Зингер үйлдвэрлэлийн зориулалттай оёдлын машин хийж эхэлсэн.  Эдний дотроос Риган-Зингер нийтэд дотно танил болсон. 

1994 оны 11 сарын 10-нд БНХАУ-ийн Шанхай Минханы Эдийн засаг, Технологийн Хөгжлийн Бүсэд 20 сая долларын хөрөнгө оруулалт хийж үйлдвэр байгуулсан.  Түүнээс хойш үйлдвэрлэлийн зориулалттай долоон төрлийн 12 янзын оёдлын машин бүтээсэн бөгөөд тэдгээр нь дотоод, гадаадын хэрэглэгчдээс өндөр үнэлэлт аваад байна. 

2001 онд Зингер 150 жилийнхээ ойг тэмдэглэж энэ үеэрээ гэр ахуйн хэрэглээний оёдол, хатгалмалын дэлхийн хамгийн дээд хэмжээний системийг танилцууллаа. 

Тэр нь QUANTUM XL-5000 (одоо XL-6000 гараад байна) болно.  Энэ машин үнэхээр гайхамшигтай чадваруудтай юм.  Зөвхөн заримаас нь дурьдахад бүрэн автоматжуулсан утас сүвлэх систем, цоо шинэ челнокийн систем, утсаа автомат сүвлэдэг челнок, компьютерийн   хяналттай утас хэмжилт, автомат утас солигч гэх мэт юм.  Ер нь энэ систем нь мэргэжлийн оёдлын ирээдүйн үндсэн хэрэглээ бөгөөд одоогоор зах зээл дээр байгаа хамгийн хэрэглэхэд хялбар, хамгийн хүчирхэг нь болоод байна.

2002- 2008 оны шинэ бүтээгдхүүнүүд нь:
•    Хатгамлын CE 150, 200, 350 загвар
•    Curvy 8763 болон 8770 сайжруулсан электроник загвар
•    Confidence 7463, 7465, 7467, 7469, 7470 электроник загвар
•    Confidence Quilter 7469Q электроник загвар
•    Inspiration II–4205,4210,4218,4212,4220,4228 сайжруулсан механик загвар
•    Tradition 2250, 2259, 2263, 2273 механик загвар
•    Singer Dress Form- бүх хэмжээ нь өөрчлөгдөх боломжтой Модел
•    Бусад бүтээгдхүүн

Эдгээрээс дэлхийд анхны бөгөөд Утас сүвэлгээний хялбарчилсан цоо шинэ систем бүхий Singer/Curvy машины дараах 2 загварыг дэлхий нийтэд танилцуулж байна. Зингер нь олон төрлийн оёдлын машин, дагалдах хэрэглэл (зүү, утас, хайч, бүх төрлийн оёдлын машины сэлбэг,…) үйлдвэрлэдэг юм.  Стратегийн хувьд ач холбогдолтой гэсэн үүднээс үйлдвэрлэл нь БНХАУ, Бразилд төвлөрч дэлхийн 190 гаруй оронд борлуулалт хийж байна.

SINGER нь 1851 оноос хойш оёдол гэсэн үгтэй ижил утгатайгаар хэрэглэгдэж ирсэн гэхэд болно.  Энгийн хэрэглээ, бүтэц, бүтээлч шинэчлэлтийн сэтгэлгээ Зингерийн хэв шинжийг анхнаас нь тодорхойлж байсан бөгөөд өнөө ч бид оёдлын бүхий л шатанд зориулсан бүтээл гаргахдаа энэ сэтгэлгээгээ бүрэн өвлөж ирсэн.  Бид их олон анхны гэсэн тодотголтой бүтээлийн баяр тэмдэглэж ирсэн.  Үүнд анхны зиг-заг машин, анхны электрон машин орно.  Харин одоо бид анхны гэртээ хэрэглэж болох оёдол, хатгамалын хамгийн дээд хэмжээний системийг хэрэглэгчдэдээ хүргэлээ.  Гэрийн гоёл, хувцас, хатгамал, бусад аливаа гар урлалын аль ч хэлбэрээр оёдол хийж өөрийгөө илэрхийлэхэд Зингер бүгдэд тань туслах туйлбартай зорилттой ажиллаж байна.