|
Үйлдвэрийн зориулалттай машиныг хэрэглэх |
|
|
- Үйлдвэрээс ирж байгаа хэрэглээний заавартай хэрэглэхэсээ өмнө сайтар танилцах
- Машиныг тухайн зориулалтаар нь хүчин чадалд нь тохируулан зөв ашиглах нь чухал
- Аюулгүйн ажиллагааны дүрмийг баримтлах, тухайн машин дээр ажиллах чадвар бүхий хүмүүсийг ажиллуулах шаардлагатай
- Үйлдвэрээс болон угсрах явцад хийсэн тохиргоог алдагдуулахгүй байх, машины эд анги эрэг боолтыг дур мэдэн задлахгүй байх
- Үйлдвэрийн зориулалтын машины хэрэглээний явцад алдагдсан тохиргоог өөрсдөө зөв хийх мэдлэг чадвартай байх нь тусгай зориулалтын машин дээр ажиллах наад захын шаардлага болохыг анхаарна уу
- Тухайн машиндаа тохирох зүү, сэлбэг хэрэгсэл, тос, утсыг хэрэглэж сурах нь Таны оёдлын машины урт удаан хугацааны эдэлгээ болон хэвийн ажиллагааг найдвартай хангах болно гэдгийг санаарай
- Үйлдвэрийн оёдлын машинууд нь автомат болон энгийн тослолтын системтэй ба тосоо хяналтын зурааснаас хэтрүүлэлгүй хийнэ .
- Электрон болон програмтай машинууд нь автоматаар дээд доод утсаа хайчаар таслах систем , зүүгээ өргөх буулгах функц , эцсийн буюу дундын зогсолт ,автомат бөхөлгөө гэх мэт давуу үйлдлүүдтэй байдаг.
- Машиндаа тохирох нэмэлт ул, нэмэлт аппаратуудыг захиалан авах боломжтой.
- Шаардлагатай үед утсаар болон биечлэн ирж зөвлөгөө авч болно
|
|
Ахуйн хэрэглээний машиныг хэрэглэх |
|
|
- Үйлдвэрээс нь ирж байгаа хэрэглээний заавартай хэрэглэхээсээ өмнө сайтар танилцана уу!
- Үйлдвэрээс хийсэн тохиргоог алдагдуулахгүй байх, машины эд анги эрэг боолтыг дур мэдэн задлахгүй байх нь таны машины баталгаат хугацаанд тавигдах гол шаардлага юм.
- Электрон болон программт оёдлын машинд утасны бүрэн зөв сүвэлгээ болон оёж буй үйлдлийн горим зөрчигдвөл товчлуур дохио өгч оёдлын үйлдэл гарахгүй болохыг анхаарна уу !
- Механик ажиллагаатай оёдлын машиныг шаардлагатай үед тослож цэвэрлэгээ үйлчилгээ хийж байх хэрэгтэй.
- Электрон, программт үйлдэлтэй оёдлын машинд тослолтын систем байхгүй бөгөөд схемийн ойр орчинд шингэн зүйл хүргэхийг хатуу хориглоно. Зөвхөн доод анги буюу дамрын хэсэгт шаардлагатай үед зориулалтын тос дусааж болно.
- Оёдлын машинаа доргих буюу унахаар байрлалд тавихгүй байхыг анхаарах хэрэгтэй.
- Технологийн болон ажиллуулах зарчмын зөвлөгөөг байнгын үнэ төлбөргүй авч болно .
- Оёдлын машины ул солих нь хамгийн хялбар технологтой бөгөөд аливаа үндсэн боолтыг авахгүй байх зарчимтай.
- Өөрийнхөө машинд тохирох нэмэлт ул, тэлүүр зэрэг нэмэлт төхөөрөмжийг захиалан авах боломжтой.
- SINGER –ийн зүү , тос, утсыг хэрэглэж сурах нь таны машины урт
хугацааны эдэлгээ болон хэвийн ажиллагааг найдвартай хангах болно
гэдгийг үргэлж санаарай.
|
|