|
Сургалт, зөвөлгөө |
|
|
|
Шинэд ХХК нь дараах чиглэл дээр сургалт явуулдаг. Үүнд:
Оёдлын машины засварчны сургалт
Мэргэжлийн засварчдын сургалт нь хамгийн сүүлийн үеийн технологи бүхий энгийн болон тусгай зориулалтын оёдлын машиныг хэрхэн засах, мэргэжлийн ур чадварыг хэрхэн дээшлүүлэх, цаг үетэйгээ хэрхэн зохицон ажиллахад чиглэгдсэн байна. Энэ нь 2-14 хоногийн хугацаатай байх бөгөөд зарим тохиолдолд гадаадын мэргэжилтнүүд уг сургалтыг явуулж Сертификат олгогдоно.
Оёдолчны сургалт
Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий энгийн болон тусгай зориулалтын оёдлын машин дээр хэрхэн яаж ажиллахад чиглэгдсэн 1-14 хоногийн хугацаатай сургалт байх бөгөөд Сертификат олгогдоно.
Компьютертэй холбогдон ажиллах зарчим бүхий оёдлын машин дээр хэрхэн ажиллах тухай сургалт
Сүүлийн үеийн өндөр технологи бүхий зарим машинууд нь компьюрээс өгөгдсөн өгөгдлөөр үйлдэл хийх зарчим дээр түлгуурлан ажилладаг. Иймд өгөгдлийг хэрхэн зөв хийх талаар мэдэх, төгс шийдэлд хүрэхийн тулд зурган өгөгдлийг хэрхэн оёдлын үйлдэл болгон хувиргахад программыг бүрэн эзэмших хэрэгтэй юм. Үүнд чиглэгдсэн сургалтыг хэсэглэн болон бүрэн хэмжээгээр 2-5 хоногт явуулдаг.
Загварын болон хатгамлын үйлдэл бүхий компьютерийн программын сургалт
Загварын программ
Загвар зохион бүтээгчид нь өөрийн гаргасан загварыг тусгай програм ашиглан хэрхэн төгс болгоход чиглэгдсэн сургалт бөгөөд энэ нь цаг, материал хэмнэсэн маш өндөр үр дүнтэй програм юм.
Хатгамлын программ
Энэ нь компьютерийн өгөгдлийг тусгай програм ашиглан хэрхэн Хатгамлын үйлдэл болгон гүйцэтгэхэд чиглэгдсэн сургалт бөгөөд сүүлийн үед оёмол бүтээгдхүүний зах зээлд хатгамлын төрөл нэлээн давамгайлах байр суурь эзэлж эрэлт хэрэгцээтэй байгаа техологи билээ.
Гарын доорхи материалаар гар урлалын бүтээгдхүүн хийх сургалт
Сургуулийн сурагчид, гэр ахуйн багш, гэрийн эзэгтэй нар болон бүх насны хүмүүст хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий оёдлын машин дээр ажиллах, гарын дор материалыг ашиглан юмхнаар юм хийх, гар урлалын зүйлүүдийг хялбар хийх аргыг зааж сургана. Сургалтыг цаг үеийн байдалтай холбоотойгоор явуулж суралцагсдын бүтээлээр үзэсгэлэн гаргах, худалдаа зохион байгуулах зэргээр урамшуулан дэмжих бөгөөд цаашид суралцагсад харилцан туршлага солилцох, өөрсдийн амьдрал ахуйд нэмэр болгох, орлогоо нэмэгдүүлэх бололцоог олгоно.
|
|